Манай цоо шинэ бараанууд үйлдвэрийн нэг жилийн баталгаатай байдаг бөгөөд баталгааны хуудас дагалдана. Мөн Open box, Refurbished бараанууд ирэхдээ 3-аас дээш сарын үйлдвэрийн баталгаа нь дуусаагүй байдаг. Хэрвээ дууссан тохиолдолд бид 1 сарын баталгааг өгдөг.
Манай компанийн хувьд зөвхөн оригинал бараа бүтээгдэхүүнийг борлуулах гэсэн үнэт зүйлийг барьж ажилладаг бөгөөд баталгаат эх сурвалжаас оригинал барааг нийлүүлдэг болно.
Албан ёсны Apple брэндээс дахин үйлдвэрлэсэн барааг ийнхүү нэрлэдэг. Шинэчлэгдсэн iOS төхөөрөмжүүд нь шинэ батерей болон шинэ дэлгэцтэй ирдэг.
Бүтээгдэхүүн болгон дагалдах хэрэгсэл болон хайрцаг савтайгаа ирдэг. Давуу тал нь илүү хямд үнээр авах боломжтой байдаг.
Хайрцагны лацыг нээсэн буюу опэнбокс бараа нь хэрэглээний сэв зураасгүй, өөрийн хайрцаг савтайгаа, дагалдах хэрэгсэл бүрэн байдаг. Хэрэглэж байсан бараанаас ялгаатай нь дагалдах бүх хэрэгсэл оригинал, зарим барааны хувьд баталгааны хугацаа дуусаагүй байх тохиолдол элбэг.